Ном бол ертөнцийг харах цонх мөн.

Tuesday, April 16, 2013

бие даалт хийх заавар



Реферат      
Реферат нь "товчлол" гэсэн утгатай, хэвлэгдсэн бүтээлийг уншин судалж, туүний агуулгыг товч хэлбэрэзр найруулан бичсэн ажил бөгөөд эрдэм шинжилгээний зохиолын бүтэц бүрэлдэхүүний бага хэлбэрийн нэг бөгөөд баримтын үндсэн мэдээлэл, дүгнэлтийг уншигчдад хүргэх, дамжуулах үүрэгтэй бичиг зохиолын бичил эх болно.                                                     
Рефератыг бие даах хэлбэрээр тодорхой сэдвээр ном уншиж ашиглан, мэдлэг мэдээллийг цомхотгон товчилж бичдэг бичвэр юм. Реферат нь сургалтын зориулалттай, оюутнуудын хамгийн их хийдэг ажлын нэг. Реферат нь номоос идэвхгүй хуулан бичих, номын агуулгыг товчлох төдий ажил биш, номоос шинэ мэдлэг мэдээллийг олох өөрөөр  хэлбэл номоос үрийг нь олох чадвар эзэмших, номтой ажиллаж сурах, ингэснээр тодорхой сэдвээр судалгааны ажил хийх аргазүйг  эзэмших, судлаач болоход бэлтгэх нэг есны судалгааны ажил юм.
 Реферат нь бүтэц, зохиомжийн хувьд удиртгал, үндсэн хэсэг, төгсгөл гэсэн хэсэгтэй.  Удиртгалд зохиогчийи тухай товч мэдээлэл, тухайн эх сурвалж, эх зохиолын тухай ерөнхий тодорхойлолт өгнө.            Үндсэн хэсэгт тухайн эх бичвэрт байгаа шинэ мэдлэг, мэдээллийг баримт ишлэлтэй хураангуйлан бичнэ. Төгсгөлд зохиогчийн хийсэн дүгнэлтийг бичиж, рефератын тухай  товч мэдээлнэ. Реферат нь бүтэц, зохиомжийн хувьд удиртгал, үндсэн хэсэг, төгсгөл гэсэн хэсэгтэй.
  Удиртгалд зохиогчийи тухай товч мэдээлэл, тухайн эх сурвалж, эх зохиолын тухай ерөнхий тодорхойлолт өгнө. 
Үндсэн хэсэгт тухайн эх бичвэрт байгаа шинэ мэдлэг, мэдээллийг баримт ишлэлтэй хураангуйлан бичнэ.
Төгсгөлд зохиогчийн хийсэн дүгнэлтийг бичиж, рефератын тухай  товч мэдээлнэ.

Курсын ажил
Курсын ажил нь мэргэжлийн сургуулийн оюутнуудаас багшийн удирлагын дор хийгддэг, шинжлэх ухааны онол арга зүй дээр үндэслэсэн, оюутны бие даасан, бүтээлч судалгааны ажил юм. Курсын ажлыг аль нэг хичээлийн шинжлэх ухааны салбарын тодорхой сэдвээр оюутан суралцагчдын олж авсан мэдлэгийг цэгцтэй болгох, бататгах, гүнзгийрүүлэх, баяжуулах, улмаар эрдэм судлалын ажлын арга барил эзэмшуүлэх, шинжлэх ухааны бүтээлч зорилтыг шийдвэрлэх чадварт сургах зорилгоор бичдэг.
Курсын ажлын сэдэв, түүнийг гүйцэтгэх, хамгаалах хуваарийг мэргэжлийн тэнхим, сургалтын албанаас боловсруулж батлан мөрдөнө. Тийм ч учраас судлаачдаас курсын ажлын зорилго, ач холбогдлыг тэмдэглэхдээ: "Манай сургалтын практикт курсын ажил бичих арга нэлээд хэрэглэгддэг. Энэ нь их дээд сургууль, коллежийн оюутнуудын бие даалтын ажлын нэг хэсэг бөгөөд хичээлийн явцад тэдний олж авсан мэдлэгийг батжуулах. гүнзгийрүүлэх, баяжуулах улмаар эрдэм судлалын арга барил эзэмших, шинжлэх ухааны бүтээлч зорилтыг шийдвэрлэх дадал заншилтай болгоход нь тусалдаг хичээлийн нэг хэлбэр юм" гэж бичжээ.
Курсын ажил бичсэн оюутан төгсөх ангидаа дипломын ажил бичдэг. Оюутан байхаасаа курс дипломын ажил бичиж хамгаалсан, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл бэлтгэж хэлэлцуүлсэн оюутан төгсөөд магистрантур, докторантурт үргэлжлэн суралцаж эрдэм судалгааны ажил хийх боломжтой. Тэд зохих хэмжээний судалгааны ажлын аргазүй эзэмшиж, туршлагатай болсон байдаг.       


Дипломын ажил 
 Их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнууд төгсөлтийн улсын шалгалт өгөхийн хамт зарим оюутнууд дипломын ажил бичиж хамгаалдаг.           Дипломын ажлын эх бичвэрийн агуулгад тавигдах нэг чухал шаардлага бол бичвзрийн стандарт ба найруулгын асуудал юм.
Эх бичгийг А4 стандартын цаасны зөвхөн нэг талд бичих ба дараах стандартыг баримтална. Үүнд: цаасны зүүн гар талаас 30 мм, баруун гар талаас 10 мм, дээд доод талаас 20 мм-ийн зайнд бичвэрийг үйлдэнэ. Хуудсыг дугаарлахдаа араб тоогоор 3 гэсэн тооноос эхлэн (дотор нуүр буюу дотоод хавтасны дугаарыг тавьдаггүй журамтай) хуудас бүрийг дугаарлана. Хуудас дугаарлахтай холбогдуулан нэгэн зүйлийг тэмдэглэвэл, аливаа бичмэл буюу хэвлэмэл номын хуудасны дугаар буюу тоог цаасны (ном) дунд хэсэгт тавих хэрэгтэй.
Бүлэг, дэд бүлэг, зүйл зэргийг араб тоогоор дэслэн дугаарлахдаа цэг, таслал зэргийг тавьж ялгана. Жишээ нь бүлгийн тооны ард дан цэг, дэд бүлэгт цэг таслал, дэд бүлгийн доторх зүйлд цэг, цэг, таслал тавина. (1.), (1.1.,), (1-1-1,)
Оршил, үндсэн хэсгийн гарчиг, төгсгөл, ашигласан ном зүйн жагсаалт, хавсралт зэргийг заавал шинэ хуудаснаас эхлэх бөгөөд эх бичвэрт догол мөр гаргаж бичих (үүнийг хуучнаар "мөр тэтгэж бичих ёс" гэдэг ба одоогийнхоор эхийн цогцолбор, мөчлөг болох бөгөөд бүхэллэг санааг илэрхийлсэн хэд хэдэн өгүүлбэрийн нийлбэр бүтэц юм.
Гарчиг (агуулга) нь цаасны голд ардаа цэггүй бичигдэнэ. Гарчигт үг товчлох, үг тасалж бичихийг хориглоно. Үгийг үеэр тасалж мөр шилжүүлэхдзэ шинэ хуудаст үг тасалж болохгүй.
Ерөнхий гарчиг, үндсэн эх бичвэрийн хоорондын зай 3-4 интервал байх учиртай. Эх бичвэрт хэрэглэж байгаа бичгийн тогтсон стандарт загвар, догол мөр, цэг тэмдэг зэрэг нь тухайн эхийн утга санаа, хэл найруулгын чухал учир холбогдолтойг анхаарууштай.
Баклаврын дипломын ажил нь эрдмийн бүтээлд тавигддаг ерөнхий шаардлагыг хангасан байх ба 40-60 хуудастай байна. Ийм бүтээлийг цаашид гүнзгийрүүлэн магистрын ажил болгож судлан бичиж болно.


No comments:

Post a Comment